pagani-1

Газрын пуужин Пагани мөрөөдлийн төмөр хүлэг

Аргентины зохион бүтээгч Хорасио Пагани 17 насандаа спортын машины конструкцийг хэдийнэ эзэмшсэн байв. Өөрийн гэсэн үйлдвэртэй болох зорилт тавьсан тэрбээр Италид 1983 онд ирж олон машины компани үүссэн Моденд иржээ. Тэрээр карьераа Ламборгини машины үйлдвэрийн хашааг цэвэрлэх ажлаас эхлүүлсэн гэдэг.

Хэсэг хугацааны дараа машины үйлдвэрийн хэд хэдэн эзэнтэй танилцсанаар Санта-Агата-Болоньезийн үйлдвэрт зохион бүтээгчээр ажиллах боломж олжээ. Гэвч залуу Ламборгини машины техникийн үзүүлэлт бусад зүйлийг судалж тийм ч төгс биш гэдгийг ойлгон “Modena Design” компани байгуулж спортын машины дизайн дээр ажиллах болсон байна.

pagani

Хорасио Пагани 17 насандаа спортын машины конструкцийг хэдийнэ эзэмшсэн байсан гэдэг

Үүний зэрэгцээ тэрээр сайжруулсан хуванцар материалын туршилт хийжээ. Гэвч спортын машин үйлдвэрлэгчид хуучин машины үйлдвэрлэлээс татгалзахыг тийм амар хүсээгүй ч Паганигийн үйлдвэрлэсэн эдэлгээ, чанар сайтай материалыг хүлээн зөвшөөрчээ. Энэ бол Паганиг саятан болгох хангалттай үйлдвэрлэл, шинэ санаа байв.

pagani-1

Нэгэнт санхүүгийн хувьд хөл дээрээ тогтсон Пагани техникийн үзүүлэлтээр Ламборгинигийн “дүү” байх машин үйлдвэрлэхээр зорьжээ. Энэ үеэс аргентин залуу машин үйлдвэрлэлийн олон улсын тавцанд нэр хүндтэй, нисгэгч Хаун-Мануэль Фанхиогийн анхааралд өртжээ. Фанхио Паганид бүх талын дэмжлэг үзүүлж анхны машинаа “Fangio” гэж нэрлэхийг санал болгож байв.

Фанхио Паганид анхны машины мерседесийн хөдөлгүүртэй хийх зөвлөгөө өгчээ. Харин “Мерседес” эрс өөр байр суурьтай байж спортын машинд өөрийнх нь хөдөлгүүрийг ашиглахыг хориглож байсан юм. Гэвч цаг хугацааны шалгуураар Паганигийн саналыг хүлээн авснаар олон жил Daimler AG-ийн салбар AMG-тэй хамтран ажиллаж байна.

pagani-2

Зөвхөн гараар угсардаг “Пагани Зонда”-г нийт 200 гаруй ширхгийг л үйлдвэрлэжээ

2009 онд Пагани “Zonda Cinque” загварыг гаргах болсноо зарласан юм. Тус загварт Mercedes-Benz V12 хөдөлгүүрийг ашиглажээ. Zonda Pagani-ийн оронд Pagani Huayra гаргаж байгаагаа 2011 онд Женевийн мотор шоу дээр танилцуулсан юм. (Уайра— Өмнөд Америкийн эртний омгийн хэлээр салхины бурхан гэсэн утгатай. Мөн Аргентины хурд хүчний бэлгэдэл Huayra Pronello Ford машины нэрийг мөнхлөх үүднээс дээрх нэрийг өгсөн).

pagani-3

“Zonda Cinque” загварыг 2009 онд гаргаж байжээ

Гэвч Паганид өөр бодол, төлөвлөгөө байлаа. Тэрээр маш ашигтай ажиллаж байсан “Modena Design” компаниа хааж 1996 онд спортын машины шинэ үйлдвэр “Pagani”-г нээхээр болсон юм. Пагани нас барсан Фанхиогийн нэрээр нэрлэсэн машин гаргахаас татгалзаж дэлхийд алдартай нисгэгчийн нэрийг ашиглаж болно гэж үзжээ. Түүний машины үйлдвэр 1988 онд бэлэн болсон ч 1999 онд л бодит биеллээ олсон юм.

pagani-5

                  Хүн бүрийн мөрөөдлийн хөлөг болж захиалга нь хэд хэдэн жилээр урьдчилж хийгддэг болов 

Машин үйлдвэрлэгчид “Pagani Zonda C12”-г харснаар үзэл бодлоо огцом өөрчилж үйлдвэрт байхад нь 50 машины төлбөр хийгдэж байв. Өнөөдөр олон чинээлэг худалдан авагч зөвхөн Паганиг авах гэж хэдэн жилийн өмнө захиалгаа өгсөөр байна.

pagani-6

                             Чинээлэг худалдан авагчдын нэр хүндийн илэрхийлэл бол яахын аргагүй Пагани

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих