eyreg-handlaga-2019

ДУНДГОВЬ: “ЭЕРЭГ ХАНДЛАГА, ХӨГЖИЛ-2020” уулзалтад 347 сурагч нэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас төгсөх ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг “Эерэг хандлага, хөгжил-2020” сэдэвт уулзалт лекц өнөөдөр /219-11-20/ Дундговь аймагт боллоо.

Уулзалтад Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн 347 сурагч оролцсон юм. Тус уулзалтын үеэр хувь хүний хөгжил, манлайлал, ирээдүйдээ итгэх итгэл, эх орноороо бахархах сэтгэл, эерэг хандлагын талаар лекц орж, харилцан ярилцсан юм.

Тус уулзалтад оролцсон сурагчдад мэргэжлээ сонгоход туслах зорилгоор их, дээд сургуулиудын танилцуулга, гарын авлагыг тараасан аж. Мөн уулзалтад идэвхтэй оролцсон хоёр сурагчид Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль суралцах эрхийн бичгийг гардуулан өгчээ. Түүнчлэн 12-р ангийн багш, ангийн дарга нартай уулзалт, ярилцлагыг зохион байгуулав.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих