togooch

Зүүн бүсийн тогооч нар ХҮЧ сорьж байна

Монголын үндэсний болон орон нутгийн онцлогтой хоол, ундааг сурталчлан таниулах, салбарын ажилтны ур чадвар, чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Зүүн бүсийн аймгуудын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын арга хэмжээ” 2019 оны 10 дугаар сарын 30-31-нд зохион байгуулагдаж байна. Нээлтийн арга хэмжээнд Дорнод аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтын хэлтсийн дарга Х.Бат-Эрдэнэ оролцож амжилт хүслээ.

~Зүүн бүсийн тогооч нар ХҮЧ сорьж байна~

Зүүн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, сургалт, урлаг спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдах бөгөөд Дорнод аймгийн 24, Сүхбаатар аймгаас 27, Хэнтий аймгаас 18 тогооч оролцож шүүгчээр Улаанбаатар хотын 4 мастер тогооч ажиллаж байгаа юм. Энэ өдрүүдэд зүүн бүсийн тогооч нар ур чадвараараа өрсөлдөж шилдэгүүдээ шалгаруулах юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих