How-To-Use-Financial-Management-As-A-Debt-Solution

Бага орлоготой залуу гэр бүлд зориулсан санхүүгийн зөвлөгөө

Бага орлоготой залуу гэр бүлд хэрхэн санхүүгийн элбэг хангалуун байдалд хүрэх тухай толилуулж байна. Цуглуулах арга дүй, цагийг нь олж үрэх нь орлого багатай үеийн санхүүгийн амжилтын баталгаа юм.

Бага багаар цааш нь хий
Санхүүгийн зөвлөхүүд сар бүр орлогынхоо 10 хувийг цааш нь хийхийг зөвлөдөг. Тэдний тооцоогоор ийм хэмжээ (10 хувь) гэр бүлийн амьдралын төвшинд бараг нөлөөлдөггүй. Хэрэв та өөрийн сарын орлогоосоо 10 хувийг цааш нь хийж чадахгүй гэж бодож байгаа бол бүр багаар хуримтлуулж ч болно. Эхлээд хадгаламжиндаа цалингийнхаа 10 хувийг хий, боломжтой бол энэ 10 хувийг аажмаар ахиулаад үз. Мэдээжийн хэрэг мөнгийг цалингаа буумагц хийх хэрэгтэй эс тэгвээс сарын эцэс гэхэд цалингийн 10 хувийг чинь үлдэхгүй.

Үрэлгэн зангаас татгалз
Өрхийн төсвөө өөдрөг болгохын тулд илүү зардлаа танаж хоёр гурван сар дараалан өрх гэрийнхээ зардлыг бичгээр хөтлөөд үз. Сарын эцэст та төсвийн ихэнх хэсэг хаана юунд зарцуулагдаж байгаа, ямар илүүдэл зардлаас татгалзаж болохыг үзээрэй. Харин хэмнэсэн мөнгөө хуримтлалдаа хийх буюу томхон зүйл худалдан авч болно. Жишээ нь “хасагдах зардалд” таксигаар явсан зардал, өдөр гуанз, кафед хооллосон зэрэг зардлууд орж болох юм. Өдөр идэх зүйлийг гэрээсээ ажил руугаа авч явж болох шүү дээ. Хэрэв хэн нэг нь гэр бүлийнхээ чинээлэг байдлын төлөө, хортой муу зуршлаасаа салах юм бол, хадгаламжиндаа их том хандив болно гэсэн үг. Өдөрт татдаг тамхины мөнгөө нэг сар хадгалаад үзээрэй. Ямар их мөнгө болж байна гээч. Энэ мөнгөөрөө хүүхэддээ хэрэгтэй зүйлийг нь авч өгч болно шүү дээ.

Стандартын бус арга замуудыг туршиж үзэх
Анх харахад гарцаагүй мэт байдлаас гарах гарц олохын тулд эерэгүү сэтгэх хэрэгтэй юм. Эргэлдүүр дотор байгаа хэрэм шиг цогиод ч авдаг хэд нь урсгал зардалдаа хүрч ядан ирээдүй харагдахгүй байна уу? Магадгүй амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэг гарах нээ. Тухайлбал хотын төвд юм уу байршил сайтай газар байртай бол байраа түрээсэлж өөрсдөө арай зайдуу газар амьдарч болохгүй гэж үү. Ингэснээр таны цалин чинь бага байсан ч түрээсийн мөнгөний зөрүүгээр машинтай ч болох боломж бий шүү дээ. Хэрэв бага орлоготой гэр бүл хүүхэдтэй болохоор зэхэж байгаа бол энэ түрээсийн хувилбарын үед гэр бүлийн хоёрын аль нэг нь хоёр жил нярай хүүхдээ асран сэтгэл хангалуун амьдрах болно. Магадгүй энэ хувилбар танд тохирохгүй байж болох юм. Тэгвэл та өөрийн гэсэн хувилбараа сонгож болно. Зөвхөн зорилго тавьж амьдрах нь чухал.

Үрэлгэн зангаа мартаж болохгүй
Зарим нэг залуу гэр бүлүүд эдийн засгийн хэмнэлтэндээ бүрэн автан илүү ганц зоос үрэхээс эмээн юм бүхэн дээр өөрсдөөсөө харамлаж байдаг. Ямар ч үед сэтгэл ханамжийн баталгаа өгч баяр баясал авчирдаг зүйлээс татгалзах хэрэггүй, ингэж өөрсдийгөө шийтгэх ч хэрэггүй. Хэрэв та Франц дарсанд дуртай ч цалин багатай бол түүнийг өдөр болгон хоолон дээрээ уух шаардлагагүй, харин баяр ёслолын үеэр эсвэл долоо хоногийг сүүлээр ажлын дараа ганц шил дарс уухад яагаад болохгүй гэж. Хэдэн зуун саяыг хуримтлуулчхаад, орон байр худалдаж аваад, өөрийн хувийн бизнестэй болсны дараа л аз жаргалтай амьдарна гэж тооцоолох хэрэггүй. Энэ бүх хугацаанд жижиг баяр баясал хөгжил цэнгэл үзэлгүйгээр та хэрүүлч, харамч амьтан болж хувирна. Эдийн засгийн хэмнэлт цөллөг болж хувирах ёсгүй. Хэрэв тэгвэл хуримтлуулсан мөнгө чинь танд баяр баясгалан авчрахгүй гэдгийг санаж яваарай.

Хөрөнгө оруулах
Хэрэв таны зорилго, өндөр үнэтэй зүйл худалдан авах төдийгүй, ирээдүйд өөрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой бол, зөвхөн мөнгө хэрхэн хуримтлуулахаа төлөвлөөд зогсохгүй, хуримтлуулсан мөнгө хөрөнгө оруулах хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол өнөө л банкны хадгаламжийн хүү эсвэл хөрөнгө оруулалтын сангуудын сертификацийг худалдан авах явдал. Бас хөрөнгө оруулалтын өөр хэрэгслүүдийг ч ашиглаж болно. Мөнгөний зарим хэсгийг хувьцаа авахад зориулж болно. Хэрэв та хувьцаанд хөрөнгө оруулахаар шийдсэн, энэ талаар туршлага багатай бол бага хэмжээгээр өөрийнхөө хадгаламжийн 10%иар ч юм уу хөрөнгө оруулж төрөл бүрийн үнэт цаасны ялгааг анзаараарай.

Хэрэв та идэвхтэй хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол интернет-трейдинг хийж болох юм. Амжилт олсон трейдерүүдийн туршлага, биржийн арилжаа нь орлогын бие даасан хангалттай эх үүсвэрийн нэг юм. Эцэст нь хуримтлуулсан хөрөнгөө гарааны өндөр эх үүсвэр хөрөнгө оруулалт шаардахгүй хувийн жижиг дунд бизнес эрхлэхэд ашиглаж болно шүү дээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих