Горилл муурын зулзага үрчилэн авчээ

АНУ-ын амьтан хамгааллын төвд аж төрдөг “Коко” нэртэй горилл саяхан хоёр ч муурын зулзагыг үрчлэн авсан байна. Хүний асаргаанд бүх амьдралаа өнгөрүүлж буй “Коко” горилл энэ жил 44 нас хүрч байгаа юм. Өөрийн гэсэн үр төлтэй болох чадваргүй болсон “Коко” ийнхүү хоёр муурын зулзага үрчлэн авч хамтдаа амьдрахаар болж байгаа юм. “Коко” тун ухаалаг горилл бөгөөд 2000 орчим Англи үг ойлгодог болохыг нь амьтан хамгаалагчид хэлж байгаа юм. Үлдсэн амьдралаа ганцаараа өнгөрөөхийг хүсээгүй “Коко” муурын зулзагуудыг хичээнгүйлэн халамжилж байгаа ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих