hyanaltiin-camer

Гэр хороололд өндөр хүчин чадалтай телекамер байршуулж байна

Гэр хороололд өндөр хүчин чадалтай телекамерууд байрлуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 2018 онд сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай 21 телекамерыг Өвөрхангай аймгийн төвийн гэр хороолол, орон сууц, нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам дагуу 9 цэгт суурилуулсан.

Тус ажлыг энэ онд үргэлжлүүлэн аймгийн төвийн гэр хорооллын /гэмт хэрэг, зөрчил гарах магадлалтай/ 19 цэгт орчин үеийн чанарын шаардлага хангасан, өндөр хүчин чадалтай/4mp/ 37 телекамерыг суурилуулж байна. Камержуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 12 сумын төв иж бүрэн камерт холбогдож хяналтаа цагдаагийн кобан байранд холбосон байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих