boo-dog

Дэлхийн хамгийн өхөөрдөм нохой “Facebook”-т 16 сая дагагчтай байжээ

 Дэлхийн хамгийн өхөөрдөм нохой “Facebook” цахим хуудсанд 16 сая дагагчтай помераниан үүлдрийн нохой

boo-photo

Харамсалтай нь “Boo” хэмээх “Дэлхийн хамгийн өхөөрдөм нохой” сэтгэл хямралын улмаас үхсэн тухай мэдээлэл гарчээ. Энэ тухай түүний эзэн цахим хуудсандаа нийтэлсэн байна.

pomeranian-dog

Өнгөрсөн жил түүний “Buddy” хэмээх найз нь үхсэний улмаас “Boo” ийнхүү хямралд оржээ. Найзыгаа үхсэнээс хойш тус нохой удаан хугацааны турш сэтгэлийн гүн хямралд орсон талаар түүний эзэн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байв. Өхөөрдөм нохой хүний насаар 12 жил амьдарсан байна.

boo-die

Уг нохой нь олон нийтийн цахим сүлжээнд “өхөөрдөм” төрхөөрөө олон сая хүний хайрыг татсанаас гадна түүний гэрэл зургуудыг багтаасан “Boo: Дэлхий дээрх хамгийн өхөөрдөм нохойн амьдрал” нэртэй зурагт ном хүртэл 2011 онд хэвлэгдэж байжээ.

boo

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих