Rokit Bay

“Дэлхийн шилдгийн шилдэг” шоуны шүүгчээр Rokit Bay ажиллажээ

 “Дэлхийн шилдгийн шилдэг” буюу “The Worlds  best”  шоу нэвтрүүлгийн шүүгчээр реппер О.Баярсайхан ажиллажээ.

Дэлхийн 38 орноос  цугларсан 50 гаруй шүүгчдээс бүрдсэн АНУ-ын CBS телевизийн  уран бүтээл болох “Дэлхийн шилдгийн шилдэг” буюу “The Worlds  best”  шоу нэвтрүүлэг удахгүй цацагдах юм. Уг шоу нэвтрүүлгийн шүүгчээр реппер О.Баярсайхан буюу Rokit Bay  ажиллажээ.

Нэвтрүүлгийн шүүгчид дунд дэлхийд алдартай UFC тулаанч, загвар өмсөгч, жүжигчин, дуучин, балетчин зэрэг урлаг, спортын салбарын төлөөллүүд  нэг дор цуглажээ.

“Дэлхийн шилдгийн шилдэг” шоу нэвтрүүлгийн анхны дугаар ирэх хоёрдугаар сарын 3-ны өдөр цацагдаж,  арван дугаар үргэлжлэх юм байна. Шилдэг авьяастан  нэг сая ам.долларын эзэн болох аж

The Worlds best show

                      Нэвтрүүлгийн зураг авалт  энэ сарын 24-нд хийгдсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих