hunsnii-20

Жижиглэн худалдаачдын үйл ажиллагааг зогсоолоо

Улаанбаатар хотын захиргаа нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь зөвшөөрөлгүй ил задгай худалдааг цэгцлэх, хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллах чиглэл өгсөн билээ.

Энэ хүрээнд Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 116 дугаар чиглэлийн хөдөлгөөнт авто эргүүл, хорооны цагдаа, хэсгийн ахлагч, хорооны нийтийн эргүүлийн хамт хяналт хийж, үйл ажиллагааг зогсоож үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ард, Мөнгөн завьяа орчимд ил задгай худалдаа эрхлэгч 10 гаруй иргэдийн худалдаалах үйл ажиллагааг зогсоолоо.

Цаашид ил задгай жижиглэн худалдаа хийж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоох, торгох хэлбэрээр ажиллахыг анхаарууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих