ahmadiin-horoo-shine-bair

ИНЕГ-ын ахмадын хорооны байрыг иж бүрэн засварлалаа

ИНЕГ-ын Ахмадын хорооны байрыг иж бүрэн засварлах ажил дуусч ашиглалтад хүлээлгэн өглөө. Засварын ажлыг гүйцэтгэсэн “Хос шугам” ХХК-ийнхан байрны гадна, дотно засвар, усны хаялага зэрэг ажлыг төсөвт өртгөөр чанартай хийж гүйцэтгэсний зэрэгцээ вакум цонх, чулуун тавцанг нэмэлтээр суулгаж өгчээ. Тиймээс гүйцэтгэгч компанийн захирал А.Даваахүүд ахмадууд гүнээ талархаж байна хэмээн Ахмадын хорооны дарга З.Наранцэцэг онцлон хэлээд талархал гардууллаа.

Түүнчлэн нисэхийн салбараас тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа Хорооны үйл ажиллагааг дэмжин тохилог байртай болгох нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн ИНЕГ-ын удирдлагууд болон, засварын зарим ажилд дотоод нөөц бололцоогоо ашиглан гадаад тохижилт, авто зогсоолын засал, гарц зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн Газрын тусгай үйлчилгээний албаны хамт олонд баярлаж байгаагаа ахмадууд хэлж байв.

Өдгөө иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан 648 ахмад байдаг. Тэд Ахмадын холбооныхоо байранд нэгдсэн үйл ажиллагаа явуулж залуу хойч үе, ажлын залгамж халаа болсон залуустаа сургамж, сургаалиа хайрлах, туршлагаасаа хуваалцах, ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Түүнчлэн бусад салбарын ахмадын хороодтой хамтарч ажиллах, нисэхийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах зэрэг ажлыг зохион байгуулсаар иржээ. Тухайлбал, Нийслэлийн ахмадын хороотой хамтран бүх дүүргийн ахмадын төлөөллүүдийг оролцуулан шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцах аялалыг зохион байгуулаад байгаа юм.

Эх сурвалж: ИНЕГ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих