Putin Sharplanin puppy

Путины ОНЦГОЙ БЭЛЭГ

Сербийн удирдагч Александр Вучич Оросын ерөнхийлөгч Владимир Путинд дөрвөн сартай Sharplanin буюу манайхны нэрэлдэгээр Кавказ үүлдрийн хоньчин гөлөг бэлэглэжээ. 

Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг дэлхий ертөнц УЛС ТӨРӨӨС гадна амьдрах хэв маяг, дайчин шаргуу үйл хэрэг, түүний өөртөө зохиосон сурталчилгааны төрх зэргээр нь ЭГЭЛ ХҮН биш гэдгийг нь мэддэг.

Цээж нүцгэн голоос асар том загас барьж, 1980-аад онд KGB-ын тагнуулчын дүрд тоглож, энгийн нэг зураглаачыг Сибирийн барны дайралтаас хамгаалсан гээд жинхэнэ ЭР ХҮН хэмээн тодорхойлогддог.

Putin Sharplanin puppy

Тэрээр Баффи, Юүмэ, Вэрни гэсэн гурван нохойгоо хаа явсан газартаа дагуулж хайрлан тэжээдэг нь нохой сонирхогчдын анхаарлыг татдаг.

Ямартаа л  Германы канцлер Ангела Маркелийг дипломат уулзалтын үеэр нохойгоороо айлгаж ашигтай хэлэлцээр байгуулж чадсан тухай яриа хүртэл бий…. 

Их гүрний хүчирхэг удирдагчийн эл сонирхолыг хүндлэн Сербийн удирдагч Александр Вучич Путинд дөрвөн сартай хоньч нохойн өхөөрдөм гөлөг бэлэглэжээ. Бэлэг ч түүнд таалагдсан бололтой.

Sharplanin puppy

Нохой судлаачид ба нохойтой холбоотой томоохон байгууллагуудаас хийсэн судалгаагаар “Дэлхийн хамгийн шилдэг хамгаалагч нохойн үүлдэр”-ээр кавказ хоньч нохой тодорсон байдаг

 Кавказ хоньч нохой нь эр нохойн сэрвээний өндөр 68см-с доошгүй, эм нь 64 см-с доошгүй, жингийн хувьд эм нь 45, эр нь 50 кг-аас доошгүй хүнд жингийн том биетэй нохой юм.
Putin Sharplanin puppy

 Хоньч нохой нь олон улсын нохой судлалын холбоонд 328 дугаартай бүртгэгдсэн, Орос улсын үүлдэр юм. Уг ноход нь Кавказ болон Өмнөд Оросын цөлийн бүс нутгуудад тархжээ. 

Ямар ч төрлийн цаг агаарт амархан зохицон амьдрах чадвартай, анхаарал халамж төдийлөн шаардахгүй тэсвэр хатуужилтай,төрөлхийн хамгаалагч шинжтэй гадны хүнд ширүүн ханддаг.
Putin with-puppy
Кавказ хоньч нохой биеэ даасан , хамааралгүй, маш зоригтой нохой тул нохой анхлан тэжээгч, сул дорой, туршлагагүй эзэнд тохиромжгүй бөгөөд зөв хүмүүжүүлэх нь маш чухал байдаг.

Putin-puppy Sharplanin

Монголд тус үүлдэрийн ноходын гөлөг 500 мянгаас 1 сая  төгрөгийн үнэтэй бөгөөд угшил гарлаасаа шалтгаалаад үүнээс ч илүүгээр үнэлэгддэг гэнэ. Дэлхийд алдартай ХАМГААЛАГЧ үүлдэрийн энэхүү нохойг  Монголын нохой судлалын холбооны дэргэдэх “Монголын кавказ хоньч нохойн клуб”-ийн нохой сонирхогч залуус хөгжүүж эхэлжээ.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих