RonaldoRonaldo

Роналду дахин татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдов

Испанийн Мадрид хотын шүүх Португалийн хөлбөмбөгийн од Криштиану Роналдуд 21,6 сая ам.долларын торгууль ногдуулжээ.

lШүүх хуралд тэрбээр ганцаараа бус үзэсгэлэнт найз бүсгүй Жоржина Родригезын хамтаар иржээ. Гэхдээ тэрбээр шүүхийн танхимд 15 минут болсон ба уг үйдлийг нь хэвлэлийн төлөөлөгч нь “Криштиану Роналду шүүхийн шийдвэртэй санал нэгдэж байгаа. Тиймээс тэрбээр зарим шаардлагатай бичиг баримтад гарын үсэг зураг гэж ирсэн”гэж тайлбарлав.

Алдарт хөлбөмбөгчинг Реал Мадрид клубт тоглож байхдаа татвараас санаатайгаар зайлсхийсэн гэдгийг баримтаар нотолж, тохирох шийтгэлийг ногдуулсан нь энэ аж.RonaldoRonaldo

Улмаар Криштиану Роналду 23 сар хоригдох шийтгэлээс зайлсхийхийн тулд 21,6 сая ам.долларын торгуулийг төлөхөөр болсон байна.

Роналду Испанийн “Реал Мадрид” клубт тоглож байхдаа санаатайгаар татвараас зайлсхийлсэн нь баримтаар нотлогджээ.  Тэрбээр одоо  Италийн “Ювентус” клубт тоглож байгаа юм.

Ronaldo

23 сар хоригдох VS 21,6 сая ам.долларын торгууль

Тэрбээр өмнө нь, 2015 онд мөн л татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдан 13.5 сая еврогийн торгууль төлж байсан юм

Cristiano Ronaldo

2015 онд мөн л татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдан 13.5 сая еврогийн торгууль төлж байсан

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих