Сансарт ногоо тарих боломжыг Хятадууд нээжээ

Хятадын нийслэл Бээжин хотод сансрын нисгэгчдийн хувьд Сар, Ангараг гараг дээр ногоо тарьж ургуулах боломжтой болох туршилт явуулж байгаа тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн.

Амьдралын нөхцөлийг хангасан экологийн системд нийтдээ дөрвөн төрлийн ногоо тарьж ургуулна гэж “iScience” сэтгүүлд бичсэн байна. Харин 300 шоо метрийн хэмжээтэй модуль бүхий энэ систем нь сансрын нисгэгчдэд агаар, ус, хоол хүнс өгөх ёстой юм.

Уг системийг ирээдүйд Сар болон Ангараг гараг дээрх баазад ашиглаж болно гэдэгт Бээжингийн судалгааны төвийн ажилтнууд найдаж байгаа ажээ. Хэрэв модулийн туршилт амжилттай болбол сансрын нисгэгчид тэнд шинэ ногоогоо хурааж, хоол хүнсэндээ хэрэглэх болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих