kim chin un_udirdagch_emoji

Удирдагч Ким Чен Ун ЭМОЖИ-той болжээ

~Удирдагч Ким Чен Ун ЭМОЖИ-той болжээ~

Гар утас, компьютер, технологи хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлийг дүрс зургаар илэрхийлдэг эможи гарснаас хойш Ким Кардашианы зурагтай эможи хамгийн их эрэлттэй нь байсан юм.

Кардашиан болон түүний гэр бүл, хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийнх нь 500 ширхэг дүрс зураг өнгөрсөн жил iTunes-д хамгийн зарагдсан эппликейшн байжээ.

Харин саяхнаас Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун болон түүний эцэг Ким Чен Ир, өвөө Ким Ир Сен, пуужин, цөмийн бөмбөгийн дүрс зурагтай Кимунжи нэртэй эможи эрэлтэй ихтэй болжээ.

АНУ-ын веб дизайнер Бен Гиллин эдгээр эможинуудыг зурсан байна. Хойд Солонгос улсын талаар ихэнх хүмүүсийн сэтгэгдэл аймшигтай байдаг учраас үүгээр дамжуулан нийгэмд ч мөн хар бараан сүүдэр бий гэдгийг харуулахыг хүсчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих