Хүүхдийн баярыг НИЙТЭЭР тэмдэглэхгүй байхыг үүрэгдэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ирэх сарын 1-нд тохиох “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллахыг холбогдох албанынханд үүрэг болгожээ.

Тодруулбал, коронавирусний эрсдэлээс сэргийлэх үүднээс УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн дээрх үүргийг өгсөн байна.

Мөн үеэр Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулахыг үүрэг болгосон байна. Мөн нийтийн тээврийн автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд даалгажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих