Хүүхэлдэйн кино хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг бол?

Уолт Диснейн хүүхэлдэйн кинонууд бяцхан хөвгүүдийн сэтгэхүйд яг л насанд хүрсэн эрчүүд насанд хүрэгсдийн кино үзэж буй мэт нөлөө үзүүлдэг гэдгийг эрдэмтдийн судалгаа харуулсан гэнэ. Хэдийгээр энэхүү хоёр жанрын агуулга өөр ч хүний ухамсарын төлөвшил нас насанд өөр байдагтай холбоотойгоор ийнхүү нөлөөлдөг байна.

Өөрөөр хэлбэл насанд хүрэгсдийн кино нь насанд хүрсэн эрчүүдийн сэрлийг хөдөлгөдөг бол 12 настай хөвгүүдийн хувьд хүүхэлдэйн киноны эмэгтэй баатруудын төгс төгөлдөр бие цогцос, дур булаам төрх байдал нь “өдөөсөн” мэдрэмж төрүүлдэг гэнэ. Охид ч ялгаагүй энэ “өвчин”-д өртөмтгий байдаг аж. Тэд үзэж буй хүүхэлдэйн кинондоо хэт автсанаас болж цагаан морь унасан, сайхан сэтгэлтэй, булчинлаг биетэй, хүчирхэг ханхүүг мөрөөдөж эхэлдэг. Мэдээж иймэрхүү зүйлээр “тархиа угаалгаснаас” болж тэд насанд хүрээд бодит амьдрал дээрх  жинхэнэ эрчүүдийг байгаагаар нь хүлээж авах чадвар мууддаг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1 (1 vote)

Сэтгэгдэл бичих