Huwsgul_nuur_aylaliin_bus_nutag

Хөвсгөл нуураар аялахдаа АНХААР!

~Хөвсгөл нуураар аялахдаа АНХААР!~

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын горим дэглэмийг мөрдүүлэх, зүй зохистой аялах, аяллын хэвийн үйл ажиллагааг хангуулах зэрэг харилцааг зохицуулах зорилготой Хөвсгөл нуураар аялахдаа дагаж мөрдөх дүрмийг баталжээ.

Аялагч нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх, ховор ан, амьтан агнах, шувуу, амьтныг үргээхгүй байх, зохисгүй зүйлээр хооллохгүй байхыг эрмэлзэх, газар хөндөх, ухах, мод огтлох тайрах, зөвшөөрөлгүй ил гал гаргахгүй байх, гол ус, нуурын орчмыг бохирдуулахгүй байхыг анхааруулсан байна.

Мөн хог хаягдлаа ангилж зориулалтын уут, саванд цуглуулан тусгай хамгаалалтын газар нутгийн нэвтрэх цэг дээр эсвэл тухайн буудалласан газрын хогийн цэгт хаях, зөвхөн тогтоосон зам, тэмдэглэгээ, маршрутын дагуу аялах, нуур, гол мөрний усанд машин, эд зүйлсээ угаахыг хориглосон байна.

Нуурын усанд зөвхөн зөвшөөрөгдсөн газар, зориулалтын хувцастай сэлэх бөгөөд журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг дүрмэнд тусгаж өгчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих