shariin-gol-hog-tsewerlew-01

Шарын гол, Шаазгайт голыг цэвэрлэж, 9 тонн хог зайлуулав

БОАЖЯ-наас зохион байгуулж буй “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хараа Ерөө голын сав газрын захиргаа, Шарын гол сумын ЗДТГ-тай хамтран Хонгор сумын Хавчуу, Шарын гол, Шаазгайт голын дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ.

2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан энэхүү цэвэрлэгээний ажилд “Хааны харгуй” ХХК, “Бага Таян” ХХК, “Хатан түшиг” ХХК, “Шарын гол” ХК зэрэг байгууллагууд оролцсон байна. Цэвэрлэсэн нийт 9 тонн хог хаягдлыг Шарын гол сумын хогийн төвлөрсөн цэгт хүргүүлжээ гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих