chirtmas

Шинэ жилийн шөнө хүслээ шивнэ

Уншигч таньд удахгүй солигдох шинэ оны мэндийг хүргэе!  Шинэ жилийн үдэш өөрийн хүслээ биелүүлмээр байгаа биз дээ?  Хамгийн гол нь таны итгэл бөгөөд та хүслээ биелэнэ гэдэгтээ итгэх ёстой шүү.
 Дэрэн доороо 12 хүсэл бичих
12.31-ний шөнө он гарсны дараа унтахаасаа өмнө 12ш жижиг цаасанд дээр 12ш өөр өөр хүсэл бичнэ. Бичсэн 12 хүслээ дэрэн доороо хийгээд тайван унтана. Өглөө буюу 1.1-ны өглөө сэрэнгүүтээ босохгүйгээр дэрэн доороосоо 3ш цаасыг харахгүйгээр сугална. Сугалж ирсэн 3 хүсэл тань 2014 онд биелнэ.
Он солигдох мөчид хүслээ шивнэх
Миний хувьд энэ арга нь жаахан хэцүү,маш хурдан хөдөлгөөн шаардагдана. 12.31-ний шөнө 12:00 цагт он солигдохоос өмнө яг тэр мөчид 12 секунд тоолдог.  Яг энэ 12 секундэд та өөрийн хүслээ цаасан дээр бичээд шатааж амжих ёстой. Энэ 12 секундын дараа хүмүүс шампанскаа буудаалдаг. Шатааж амжиж чадсан бол үнсийг нь шампансктайгаа холиод бүгдийг нь уух ёстой.
Гайхалтай, одоо та хүслээ биелүүлж чаддаг боллоо. Танд тус болно гэдэгт итгэлтэй байна.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих