bohiin-barildaan

Энэ сарын 7-нд алдар цолтой 256 бөхийн барилдаан болно

Монголд Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 7-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Уг барилдааны шагналыг онцловол түрүү бөх найм, үзүүрлэсэн бөх тав, их шөвөгт үлдсэн бөх тус бүр хоёр сая төгрөг гардах аж.

Энэхүү барилдаанд зодоглох бөхчүүдийг арванхоёрдугаар сарын 5, 6-нд бүртгэх аж.

~Энэ сарын 7-нд алдар цолтой 256 бөхийн барилдаан болно~

Нэмж хэлэхэд, Өмнөговь аймгийн Ардчилсан намынхан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанаа Даланзадгадад зохион байгуулж, түрүү бөхийг тав, үзүүрлэсэн бөхийг гурван сая төгрөгөөр шагнасан байна.

Эл барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлж, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэсэн бол их шөвөгт улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Амарзаяа нар шалгарчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих