Oscars-2019-Best

2019 ОНЫ ОСКАРЫН эргэн тойронд

91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 2019.02.25нд буюу Монголын цагаар Даваа гаргийн өглөө АНУ-ын Лос Анжелес хотын “Долби” театрт эхлэлээ. Уламжлал ёсоор “Улаан хивс”-ний ёслолоор наадмын өнгийг чимэглэж. Энэ жилийн наадам 30 жилийн дараа хөтлөгчгүй явагдсан нь анхаарал татсан юм.

Тус наадамд “Рома” болон “The Favourite” кино нийт 10 номинацид буюу хамгийн их номинацид нэр дэвшсэн киногоор нэрлэгдэж байна.

Оскарын шагналын салхийг “Шилдэг туслах дүр”-ийн шагналаар хагаллаа.

“Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг “Green book” киногоор Махершала Али, “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг Режина Кинг “If Beale Street Could Talk” нар тус тус хүртлээ. Эдгээр уран бүтээлчид “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг туслах дүрийн шагнал хүртэж байсан юм.oskar-shildeg tuslah

“Шилдэг баримтат кино” төрөлд National Geography сувгийн хийсэн баримтат кино Free Solo хэмээх уран бүтээл шалгарлаа. Тус кинонд 1000м хаданд авиралт хийж буй талаар өгүүлжээ.

Free Solo

“Шилдэг зураглаач”-аар “Рома” киноны зураглаач Alfredo Cuarón тодорлоо. Тэрбээр 2013 онд уг шагналыг хүртсэн бөгөөд хоёр дахь удаагаа шагнал авч байгаа юм.

Alfredo Cuarón

“Шилдэг загвар зохион бүтээгч”-ээр АНУ-ын загвар зохион бүтээгч Рут Э.Картер нэрлэгдсэн юм. Тэрбээр 400 гаруй киноны хувцасны загвар зохион бүтээгчээр ажилласан бөгөөд энэ удаад Black Panther киноны хувцас дизайнаар ажиллаж тус шагналыг авсан юм.

Black Panther

Оскарын 91 дэх удаагийн наадмын “Шилдэг дууны найруулга” болон “Шилдэг дууны эвлүүлэг”-ээр BOHEMIAN RHAPSODY кино шалгарсан юм.

BOHEMIAN RHAPSODY

Мексикийн найруулагч Alfonso Cuaron-ын ROMA кино “Гадаад хэл дээрх шилдэг кино” -оор шалгарлаа. .Уг хар цагаан кино энэ удаагийн оскарын наадамд хамгийн олон төрөлд нэр дэвшиж байгаа киноны нэг болоод байна.

Alfonso Cuaron-ROMA

“Шилдэг богино хэмжээний Анимэйшин бүтээл”-д  Pixar студийн “Bao” шилдэг богино хэмжээний анимэйшин шалгарлаа. Энэ кинонд эх үрийн хайрыг илэрхийлэн гаргажээ.

Pixar - Bao

“Шилдэг тайз засал” төрөлд Black Panther киноны дизайнер Hannah Beachler анх удаа Оскарын шагналыг хүртлээ. Black Panther
Тэрээр 2015 онд Rocky кино Крис Дэвисын Biopic Miles Ahead дээр ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд “Moonlight Beyoncé 2016” телевизийн тусгай харааны цомог Lemonade болон түүний Африкфутист дизайны чиглэлийн Black Panther киноны тайз заслыг хийжээ.

“Шилдэг эрэгтэй дүр“-ээр Рами Малек нэрлэгдлээ. Алдарт “Queen”  хамтлагийн гоцлол дуучин, домогт рок од Фредди Меркьюригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” киноны гол дүр Оскарын шагналын”Шилдэг эрэгтэй дүр”-ээр  шалгарлаа. Энэхүү киноны гол дүрийг Рами Малек бүтээсэн юм.

“Шилдэг эмэгтэй гол дүр“: 2019 оны Оскарын кино наадмын  шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Оливия Колман “The Favourite” киногоороо хүртлээ. Тус кино 2018 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн. Уг киноны найруулагчаар Йо́ргос Ла́нтимос ажилласан билээ. The Favourite

“Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино”-гоор Spider-Man: Into the Spiderverse шалгарлаа.
Phil Lord, Christopher Miller болон Rodney Rothman гэх кино урлагийн гоц ухаантнууд хэмээн нэрлэгддэг 3 залуусын хийсэн энэхүү гайхалтай бүтээл нь энэ оны шилдэг кино болох магадлал маш өндөр байсан тус хүүхэлдэйн кино нь энэ оны 76 дах алтан бөмбөрцөгийн наадмаас шилдэг анимэйшн шагналыг мөн адил хүртжээ.

Rodney Rothman

Оскарын энэ удаагийн наадамд “Шилдэг богино хэмжээний баримтат кино” төрөлд Period . End of Sentence. бүтээл шалгарлаа.
Найруулагч Rayka Zehtabchi нь Иран-Америк гаралтай эмэгтэй кино найруулагч. Түүний Иран хэл дээрх Madaran богино хэмжээний кино нь дэлхий даяар гарсан бөгөөд олон улсын кино наадмуудаас шагнал хүртэж байжээ.

Period_end of sentence

“Шилдэг хослол зураг буюу Visual Effects” төрөлд “FIRST MAN” бүтээл шалгарлаа. Уг бүтээл нь америкийн нэгдсэн улс аполло хөлгөөр анх амьд хүнийг саран дээр газардуулах үйл ажиллагааг харуулах баримтат кино юм. Шагналыг тус киноны найруулагч Damien Chazelle болон бусад гишүүд нь гардаж авлаа.

FIRST MAN

“Шилдэг богино хэмжээний кино буюу Live action short film” төрөлд Израилийн кино найруулагч Guy Nattiv бичиж, найруулсан SKIN уран бүтээл шалгарлаа. Тус кино 110 минут үргэлжилэх бөгөөд Blue collar хот дахь жижиг супермаркетад 10 настай цагаан арьст хүүтэй өнгөт арьст залуу танилцах бөгөөд үүнээс болж тус хотын 2 бүлэглэл зэвсэгт дайнаа эхлүүлснээр киноны үйл явдал өрнөдөг ажээ.

Live action short film

“Шилдэг кино зохиол”-оор Green book зино шалгарлаа. Киноны үйл явдлын хувьд бодит түүхээс сэдэвлэсэн онцлогтой бөгөөд зөвхөн хар арьстануудад үйлчилдэг “үйлчилгээний газрын жагсаалт”-ыг (green book) Африк гаралтай төгөлдөр хуурч Дон Ширли нь уншиж, тухайн газруудаар аялан тоглолт хийх болно. Нью-Йорк хотын шөнийн цэнгээний газруудад ихээхэн зартай зодоонч эр болох “Тони Лип” хочит Франки нь арьс өнгөөр ялгаварлагч хэдий ч санхүүгийн шаардлагаар Дон Ширли-ын жолооч, бие хамгаалагчаар хамт явж буйгаар үйл явдал өрнөнө.

Green book

 “Шилдэг хөгжим буюу Original score” төрөлд Ludwig Goransson уран бүтээл болох Black Panther киноны хөгжим шалгарлаа. Тус киноны хөгжмийн найруулагчаар Ludwig Goransson ажилласан юм. Тэрээр киноны зохиолч болох Ryan Coogler-ын өмнөх бүх киноны хөгжмийг бичсэн байдаг бөгөөд энэхүү киноны зохиолыг уншсаныхаа дараа өөрөө Африк руу явж тэндэхийн үндэсний дуу болон хэв маягийг киноны хөгжимдөө тусгасан байна.

ludwig-goransson-the-mandalorian-tall

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих