turkish-airline-2020

Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй боллоо

Бүгд Найрамдах Турк Улсын үндэсний агаарын тээвэрлэгч Туркиш Эйрлайнс авиа компани Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгээ эхлүүлж, тус чиглэлийн анхны нислэг энэ оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардлаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу 2012 оны 7 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Истанбул-Улаанбаатарын хооронд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотоор дамжин нисдэг байсан.

Харин өнгөрөгч оны 10 дугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах Санамж бичгийг байгуулснаар шууд нислэг үйлдэх боломжтой болсон юм.

Ийнхүү өргөн биетэй онгоцоор дундаа зогсолтгүй, шууд нислэг үйлдэх болсноор суудлын тоо нэмэгдэж, аяллын хугацаа 3 цагаар богиносон, зорчигчид илүү тав тухтай аялах боломж бүрдээд зогсохгүй харилцан зорчих жуулчдын тоо нэмэгдэж, улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.

Эх сурвалж: ЗТХЯ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих