hogjmiin-zohiolch-serod

МУГЖ Т.Сэр-Од симфони туурвина

МУГЖ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од симфони туурвиж байгаа гэнэ.  Тус уран  бүтээлээ Элчин сайд асан, орчуулагч, хэвлэн нийтлэгч Б.Баярсайханы өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн орчуулгын цуврал бүтээлийн нэг “Явна аа”-гийн үйл явдалд зориулж байгаа аж.

Тиймээс Данийн алдарт аялагч Херман Хаслунд Кристенсений гайхалтай бүтээлийг хөгжмийн хэлээр хэрхэн дүрслэх нь бидний сонсох мөчид тодорхой болох биз ээ. Энэхүү адал явдалт аяллын эхний цуврал “Явна аа” номд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1920 оны үед фермерийн аж ахуй байгуулан суурьшсан Дани залуусын сонирхолтой, гайхалтай түүхийн талаар өгүүлсэн ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих