jiremsen-eej-ba-utaa

АЮУЛ: Агаарын бохирдол үр ЗУЛБАХ эрсдэлийг нэмэгдүүлж байна !

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг бид бүхэн мэдэж байгаа ч, түүний эсрэг үр дүнтэй ажил хийж байгаа нь үгүй. Өвөл цагт утаагаар уушгиа дүүргэж, урин цагт цэвэрлэх газрын “үмхий” үнэрт олон жил амьдарч буй. Тэгвэл энэ байдал нь өнөөдөр аюулын харанга дэлдэж байна.

Учир нь агаарын бохирдол үр зулбах эрсдэлийг тамхидалтаас илүү нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Cудалгааг АНУ-ын Юта мужийн “Wasatch Front” судалгааны байгууллага 2007-2015 оныг хүртэл Монгол, Бразил, Италийн 1400 орчим үр зулбалт, дутуу тээлт бүртгэгдсэн эхчүүд дээр хийсэн байна.

Урт хугацааны судалгааны явцад агаарын бохирдол ураг бага сартайд эндэх, дутуу төрөх, ургийн гэмтэлд хүргэдэг болох нь нотлогдсон ба дан ганц утаа биш хуванцар сав хэрэгсэл, түүний тоосонцрууд ч урагт сөрөг нөлөө үзүүлсэн байжээ.

~Агаарын бохирдол үр ЗУЛБАХ эрсдэлийг нэмэгдүүлж байна !~

Түүнчлэн, дэлхий даяар тархсан азотын давхар исэл NO2 бохирдлын төвшин өссөн нь үр зулбах эрсдэлийг 16 хувиар нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Тухайлбал, судалгаа хийсэн бүс нутгийн NO2 төвшин дунджаар 34-145 мкг байдаг, харин эрдэмтэд жирэмсэн эх ердөө 20 мгк NO2 бохирдолтой орчинд долоо хоног амьдрахад л ураг эрсдэх магадлал 16 хувь болохыг тогтоожээ.

Судалгааны багийн ахлагч, Юта мужийн их сургуулийн судлаач, эмч, Маттул Фуллер,

“Энэ бол маш чухал асуудал, хэрэв урагт сөргөөр нөлөөлдөг бусад гадаад орчны эрсдэлийн хэмжээтэй энэхүү тоог харьцуулбал, ураг тээх эхний гурван сард тамхи тасралтгүй татсантай тэнцэх хэмжээний хохирлыг урагт учруулж байна” NO2 нь шатах үйл явцаас ялгардаг бохирдол бөгөөд ихэвчлэн дизель түлшээр ажилладаг авто машин, хөдөлгүүр, үйлдвэрээс үүдэлтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих