zowhinii-urchlee

ЗОВХИНЫ ТОС нь чийгээр хангаж, хөгшрөлтийг сааруулдаг

Нас ахих хэрээр үрчлээ нэмэгддэг. Тэр дундаа зовхины үрчлээнд сайтар арчилгаа шаарддаг. Зовхины тоснууд ид шидийн юм шиг л зовхины уутанцар, бараан хүрээ, үрчлээг хормын дотор л аргилгачихгүй. Гэхдээ хараахан зовхины тосоо хог руу бүү шидээрэйдээ. Зовхины тосны тухай нэг үнэн баримт дэлгэхэд генетикийн эсрэг бол нэг их үр дүнтэй биш.

Нас явахын хэрээр бидний арьс уян хатан байдлаа аажмаар алдаж, арьс маань хуурай болж байдаг. Нойр бол өөр нэгэн хүчин зүйл мэдээж. Хангалттай нойр авч чадахгүй бол, нөгөө талаар хэт их унтвал зовхины хар бараан хүрээ нэмэгдэж, зовхины уутанцар улам нэмэгддэг. Мөн түүнчлэн харшил, үрэвсэл ч өөр нэгэн хүчин зүйлүүд юм. Бидний нүүрний бүхий л арьс хоорондоо ямар ч ялгаагүй, нэг л хүний арьс, бүгд л адилхан хөгширдөг, бүгд л нойрноос хамааралтай, харшил үрэвсэлд өртдөг. заавал яагаад зөвхөн зовхиндоо өөр төрлийн тос түрхэнэ гэж та боддог байж магадгүй.

~Зовхины тосыг зовхины маш зөөлөн арьсанд тусгайд нь зориулан үйлдвэрлэдэг~

Товчхондоо зовхины тос 3 үүрэгтэй. Цайруулах, хялгасан үрчлээ ба үрчлээг тэнийлгэх, мөн арьсанд харшил өгөлгүйгээр хэрэгтэй орц найрлагуудыг зовхины арьсанд шингээх.

Нүүрний арьсны хэсгүүдээс хамгийн эмзэг зөөлөн, хамгийн нимгэхэн арьс бол зовхины арьс. Хүний нүд том жижиг маш олон үйлдлүүдийг хийж байдаг. Нүдээ ирмэх, аних, инээх, уйлах тэр байтугай унтахад хүртэл зовхины арьсанд нөлөөлж улмаар хөгшрөлтийн шинж тэмдгүүд болох хялгасан үрчлээ үүсдэг байна.

Зовхины эргэн тойрон дахь арьс бол хамгийн нимгэн хамгийн эмзэг арьс учраас харшил өртөмтгий эмзэг мэдрэг байдаг. Ийм шалтгааны улмаас зохины тос нь нимгэн арьсанд түрхмэгц хурдан шингэдэг байхаар үйлдвэрлэдэг байна. Зовхины тос нь чийгээр хангаж өгөх үүрэгтэй, яагаад гэвэл нимгэн арьс асар хурдан хугацаанд чийгээ алдаж, хөгшрөлтийн шинж тэмдгүүд илрэх гол нөхцлийг бүрдүүлдэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих