watch tv

Настай хүмүүс зурагтыг удаан хугацаагаар үзэх нь ОЙ САНАМЖИЙГ МУУТГАДАГ

Британийн эрдэмтэд тавиас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр, телевизор үзэх нь настай хүмүүсийн ой санамжид сөргөөр нөлөөлж, түүнийг муутгадаг байж болох юм гэсэн дүгнэлт хийжээ.

Настай хүмүүс телевизийн нэвтрүүлэг удаан үзэх нь тэдний уураг тархины зарим үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөгийг британийн Лондоны их сургуулийн коллежийн хэсэг эрдэмтэд илрүүлжээ гэж Planet Today сайтад бичсэн байна.

Британийн эрдэмтэд тавиас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр, телевизор үзэх нь настай хүмүүсийн ой санамжид сөргөөр нөлөөлж, түүнийг муутгадаг байж болох юм гэсэн дүгнэлт хийжээ.

Судлаачдын үзэж байгаагаар, өдөрт гурван цаг гаруй хугацаагаар ТВ үздэг настай хүмүүсийн үг яриа тогтоох санамжийн хэмжээ буурдаг ажээ.

Нэгэнт туссан мэдрэлийн системийн элдэв өвчний нөхцөлд ийм үр дагавар хамгийн их ажиглагддагийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Ийм нөлөө нь чухамхүү юунаас үүдэлтэйг судлаачид хараахан яг нарийн тодорхойлж чадахгүй байгаа ч, 50-иас дээш насны хүмүүст өөрсдөд нь ашигтай өөр ямар нэгэн зүйлд зарцуулах цаг хомс байдагт “хамаг буруу оршиж байна” хэмээн таамаглаж байгаа ажээ.

 

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих