ballet

Томчууд балетаар хичээллэх 7 шалтгаан

1. Нас, сургалтын түвшингээс үл хамааран тохирох чадвар
Балетын сургалт нь 15-60 насны идэвхтэй хөдөлгөөн хийхийг эрмэлздэг бүхий л охид эмэгтэйчүүд хичээллэхэд тохиромжтой бүжгийн төрөл юм. Программын дагуу илүү сайн судалж боловсруулсан нарийн дасгал хөдөлгөөнүүд нь биеийн бүхий л булчинг хөдөлгөж хөгжүүлэхэд тус нэмэр болдог тул жингээ барих, эргэж таргалахгүйгээр эрүүл жингээ хасах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг.

2. Уян хатан байдлыг хөгжүүлэх арга
Насанд хүрэгчдийн балетад хамрагдахын тулд та заавал өмнө нь хичээллэж байсан эсвэл эмэгтэйлэг уян хатан болохоороо , би хэтэрхий хөгшин эсвэл оройтсон гэх бодлуудаа орхиод ирэхийг зөвлөе. Эсрэгээрээ бие нэг л хөшөөд байна, нэмээд таргалаад байх шиг, хөлгөөнтэй байя гэх эрүүл амьдралын хэвшил нь ердөөсөө л энэ амьдралын хамгийн чухал зүйл гэдэгт бат итгээд ирэхийг зөвлөе. Та тууштай хамгийн багадаа 3 сар тогтмол хичээллэснээр өөрийн хүссэн үр дүндээ хүрэхийн сацуу таны булчин бэхжиж өөх уйлан хайлж сунгалт тань нэмэгдэж та өөртөө бүрэн итгэлтэй байхаас гадна эрүүл байгаадаа сэтгэл тэнэгэр явна.

3. Сахилга бат
Тогтмол биеийн тамир болон бүжгээр хичээллэснээр биеийн хэлбэр өөрчлөгдөхөөс гадна сэтгэл санаа зан байдлын хувьд чухал өөрчлөлт шинэ дадал зуршлууд бий болдог. Таны хичээж байгаа эсвэл хүчилж байгаа эсэх, үр дүнтэй эсвэл үр дүнгүй байгаа нь багшид болон өөрт тань ил харагддаг учир илүү амархан байх болно.

~Томчууд балетаар хичээллэх 7 шалтгаан~

4. Танин мэдэхгүйг тэлэх
Балетаар хичээллэх нь сэтгэл зүйд гоо сайхны мэдрэмжийг өгөхөөс гадна үзэсгэлэнтэй өв тэгш хэлбэрийг бий болгох боломжтой бөгөөд хамгийн сайхан хөгжмийг сонсож хамгийн эмэгтэйлэг сэлфиг дарж болно. Нэг сар хичээллэсний дараа таны сонгодог хөгжмийн сонголт болон мэдрэмж, театрт жүжиг үзэх хүсэл бий болвол гайхах хэрэггүйг сануулъя.

5. Антистресс
Хичээл бүр сонгодог хөгжим, нэгэн зорилготой ижил төвшний эмэгтэйчүүд, өдөр бүрийн өөрчлөлтийг харуулсан урамтай толины тусгал энэ бүгд өдөр тутмын стрессийг багасгахад нөлөөлдөг. Балетын хичээлүүд таны ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэхээс гадна бие бялдрын чадавхийг сайжруулж, сэтгэлийн түгшүүр дааврын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг.

6. Өөрийгөө болон бие махбодоо хайрла
Балетийн хичээл нь хүчилж шахахгүйгээр биеийн галбирт нөлөөлдөг болохоор эмэгтэйчүүд илүү их сонирхдог. Гэхдээ гэдэсний 6 булчин ялгарахгүй ч гэсэн гар хөл нарийсаж ар нуруу тэгширч чангаран харвин гэдэс аажмаар татагдаж урт хүзүү шулуун тэнэгэр бие таныг угтах болно. Зарим өвдөлтүүдийг үүрд мартах нь олонтаа. Үүнд: хуян хөөрөх, нуруу чилж өвдөх, толгой өвдөх гэх мэт.
Мэдээж та хэн нэгний ээж, хайртай хань, хэн нэгний охин, ажилтан эсвэл захирал байхын тулд өдөр бүр энэ биеээ хайр гамгүй зарцуулдаг байх. Тиймээс бүх ажил амьдралаа алдахгүй авч яваа биеэ хайрлаж тордох,

7. Хоолны дэглэмийн өөрчлөлт
Эхлэх нь хийх ажлын 50% гэдэг. Эхлээд явж байх нь том өөрчлөлт амжилтыг авчирдаг. Ямар нэгэн биеийн тамираар хичээллэж эхэлсэн бол хоолны дэглэм барих, хооллолтондоо анхаарах нь зүй ёсны хэрэг. Тиймээс та ихэнхдээ эрүүл хооллох зөв хооллохыг хичээх аль болох түргэн хоолноос татгалзах, хэт шөнө хооллохгүй байх зэргээр анхаарах хэрэгтэй. Та хэчнээн их хүчин чармайлт гаргана төдий чинээ таны амжилтад саад болох зүйлд анхаарлаа хандуулж мэдэрч сурна. Түргэн хоол болон хэт их калортой хоол таны сонирхлыг татахгүй, чихэр газтай ундаа таны хүсэл байхаа нэгэнт больсон байна. Ийм мэдрэмжийн дараа та өөрийгөө гайхан магтах ажилтанд ойрхон ирлээ хэмээн бодож өөртөө талархан урамшуулаарай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих