oswor nas

Өсвөр насны охидод ЭЕРЭГ нөлөө үзүүлэх ЗӨВ дадал…

ГОО САЙХАН

Охидын арьс арчилгаа маш эмзэг асуудал байдаг учраас охиндоо мэргэжлийн хүнээс зөвлөгөө аван арьсанд нь тохирсон цэвэрлэх, хамгаалах бүтээгдэхүүнийг сонгон тогтмол хэрэглэж хэвшүүлээрэй. Арьсанд цэвэрлэгээ их чухал. Мөн үс, хуйханд нь тохирсон шампунь тогтмол хэрэглүүлээрэй.

НАЙЗУУДТАЙ НЬ “НАЙЗ БАЙХ”

Охид хөвгүүд энэ насанд аав ээжээс илүүтэй найз нөхдийн холбоог эрхэм үзнэ. Тиймээс охиныхоо найз нөхдийг сайн таньж мэддэг байхаас гадна тэдний утас болон гэр бүлийнх нь талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Найзуудтай нь дотно харилцдаг байх нь охинтойгоо ойлголцдог байхад тань дөхөм тул гэртээ урих г.м үед нь цааргалахгүй дэмжиж байх нь зүйтэй.

ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛҮҮЛЭХ

Мөн энэ насандаа бидний “ингээрэй, тэгээрэй” гэсэн зүйлсийг “Заа” гэсэн хэрнээ хийгээгүй “Өө, мартчихаж” гээд сууж байдаг нь нэгдүгээрт сэтгэл хөдлөл байнгын тогтворгүй байх, хоёрдугаарт тархины ирээдүйн төлөвлөлт хийдэг хэсэг бүрэн гүйцэд хөгжөөгүй байгаатай холбоотой тул та охиноороо тогтмол сануулах хуудас наах эсвэл сэрүүлэг тавих, тэмдэглэлийн дэвтэр хөтлүүлж хэвшээрэй.

ЗӨВЛӨГӨӨ АВӨс

Магадгүй охин тань асуудал үүсгэсэн бол орилж хашхирч, шийтгэх аргаар асуудлыг шийдэх гэж яарсны хэрэггүй. Хэлэлцэн ярилцаж алдаанаасаа суралцах боломжийг эрэлхийлж багш, эмч, сэтгэл зүйч зэрэг асуудалдаа тохирсон мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.

БҮҮ ГАР ХҮР

Хүүхдэд ямар ч тохиолдолд гар хүрч болохгүйг аав ээж, асран хамгаалагч та бүхэн заавал санаарай. Охидыг буруу зүйл хийх бүрд гар хүрээд сургавал насанд хүрээд гэр бүлийн болон өөр хэн нэгэн гар хүрэх үед “Би л буруутай болоод ..” хэмээн хүчирхийлэгчийг өөгшүүлэгч болох гэмтэй.

ЗӨВ ДАДАЛ

Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, өөрийгөө хянах эерэг аргуудаас зааж өгч багаас нь эдгээр зөв дадалд суралцуулаарай. Тухайлбал, ном унших, зураг зурах, усанд сэлэх, хөгжим тоглох, спортоор хичээллэх.

ТЭР БОЛ ЦОР ГАНЦ

Охиноо хэн нэгтэй адил байхыг, хэн нэгнээс өөр байхыг алийг нь ч бүү шаардаарай. Өөрөөр нь, байгаагаар нь хүлээн авч түүний дотоодод буй тэр ертөнцийг нээгээрэй. Та сайн чиглүүлээд өгвөл тодоос тод гэрэлтэнэ ээ тэр ертөнц

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих