galzuu-owchin-01

Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 108 тохиолдол бүртгэгдэв

Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 22 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 108 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 хувиар, эпидемиологийн 36 дугаар долоо хоногтой харьцуулахад 1 тохиолдлоор тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн тохиолдлыг эх уурхайгаар нь авч үзвэл: эзэнтэй нохойд (39.8хувь), чононд (17.6хувь), эзэнгүй нохойд (14.8хувь), үнэгэнд (9.3хувь), үхэрт (7.4хувь), мануулд (2.8хувь), мууранд (1.9хувь), тэмээнд (0.9хувь) нь уруулж, ноцуулж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих