Малчин өрхүүд болон аймаг, сумын төвийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэн, ядуурлыг бууруулах зорилго бүхий “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрцогт сумдад нийт 23 сая төгрөгийн өртөг бүхий 60 ширхэг үлийг цөмлөгч, утагч багажийг гардуулан өглөө.
Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд дээрх гурван суманд иргэдийг сургалтад хамруулан, сургалтын танхим тохижуулах, мал угаалгын долоон ванн, таван гүний худгийг ашиглалтад оруулах зэрэг бизнес эрхлэлт, мал үржлийн ажлыг дэмжин 350 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Мөн ирэх онд 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөж байгаа ажээ.
Тус төслийг НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас санхүүжүүлж байгаа бөгөөдДундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүсэлт тавьсны дагуу 2018 оноос эхлэн хэрэгжин, 2021 оныг дуустал үргэлжлэх юм.