yawn-baby

Амиа хичээсэн үзэлтэй хүмүүс бага эвшээдэг

Хэрэв хэн нэгэн эвшээж байгааг харчихвал өөрийн эрхгүй дагаж эвшээх гээд байдгийг бид мэднэ.
Тийм ч учраас эвшээхийг халдварладаг гэлцдэг. Тэгвэл хүмүүс яагаад эвшээсэн нэгнээ дууриадаг юм бол.
Үнэндээ энэ асуултад яг таг өгөх хариулт байхгүй. Гэхдээ судалгаан дээр үндэслэсэн нэг онол бий. Эвшээхийг нойр хүрч унтахад бэлэн болсны дохио гэж бид ойлгодог.yawn-women
Гэтэл дээрх онолоор бол эвшээх нь унтахад бэлэн гэсэн дохио бус харин ч тархи өөрийгөө сэргээх гэж оролдож буйн шинж гэнэ. 
Хүн эвшээснээр тархи сэрүүцэж, илүү үр бүтээлтэй ажиллах дохио хүлээн авдаг аж. Өөрөөр хэлбэл, тархи өөрөө өөрийгөө сэрэхийг ингэж сануулдаг байна.
Тэгвэл энэ үйлдэл бусдад халдварладгийн учир нь таны тархи ч бас сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй гэдгийг өөртөө сануулж байгаа хэрэг юм.
Ер нь эвшээхэд дууриадаг бол орчин тойрноо сайн мэдэрдэг, хүмүүстэй харилцан ойлголцож чаддагийн илрэл гэдгийг сүүлийн үед хийсэн судалгаагаар батлагдсан байна.
Эвшээх үйлдэлд амархан халдварладаг хүмүүс бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгож хүлээн авахдаа сайн байдаг ажээ. Гэхдээ хүн дууриаж эвшээх чадвар нийт хүн амын тал хувьд л байдаг гэнэ. Хэрвээ та үүнд хамааралтай гэж үзвэл өөрийгөө мэдрэмжтэйд тооцож болно шүү.
Эвшээх үзэгдэл нь хүмүүжил муутай юм уу бүдүүлэг байдлын илэрхийлэл бус харин ч эсрэгээрээ цайлган сэтгэл, тайван байдлын шинж тэмдэг гэдэгт Их Британийн сэтгэл зүйчид итгэлтэй байдаг аж.
Судлаачид өмнө нь амиа хичээсэн үзэлтэй хүмүүс бага эвшээдэг гэсэн дүгнэлтийг хийж байсан.
Ямартаа ч эвшээх үзэгдэл тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, бие махбодийг сэргээж, тэнцвэржүүлэхэд тусалдаг жирийн хөдөлгөөн гэж эртнээс тооцогдсоор иржээ.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих