Sum

АНХААР: Сум, хонгиогоор хийсэн зүүлт хэрэглэлийг хилээр гаргахгүй

Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн хэдэн янзын сум, хонгио хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын иргэн Б.Б нь 3.2 см улаан шар өнгийн хонгио нэг ширхэг, сум нэг ширхэг, дөрвөн см урттай шар өнгийн хонгио нэг ширхэг, буудсан цохигдсон хошуутай нэг ширхэг хонгио саарал өнгийн үүрдэг цүнхэндээ хийж, хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг харьяалал тогтоолгохоор шилжүүлсэн байна.

Улсын хилээр зорчихдоо өмсөж яваа хувцасны халаас, авч яваа цүнхнийхээ тасалгаа бүрийг сайн шалгахаас гадна түлхүүрийн оосор, зүүлт нь бууны сумаар хийсэн бол улсын хилээр хориглосон, гэмт хэрэгт тооцогдох тул сайн шалгаж хилээр нэвтэрч байхыг гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна!

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих