Бага зайтай жижиг орон сууцаа хэрхэн тохижуулах вэ?

Бага зайтай жижиг орон сууцны хувьд санаанд таарсан байдлаар тохижуулахад жаахан хүндрэлтэй байдаг. Мэдээж зай талбай багатай гэдэг нь хамгийн том асуудал бөгөөд тансаг, ганган тавилга тавьчихвал бөгс эргэх зайгүй л болно гэсэн үг. Зай багатай орон сууцанд тохирох энгийн бас дэгжин хэд хэдэн шийдлийг санал болгож байна.

 

Том өрөө, гал тогоо нэгтэй байр

 

  1. Хана, таазны өнгө өрөөний тавилга, буйдантай сайхан зохицсон байх хэрэгтэй. Харахад талбай багатай боловч шаардлагатай бүх зүйлс эмх замбараатайгаар байрлаж байх. Интерьер дизайнд өнгөний зохицолгоо чухал нөлөөтэй.

 

  1. Гал тогооны хэсгийг тусгаарлан хана босгох. Ингэснээр илүү эмх цэгцтэй болсноос гадна өрөөнд ажлын ширээг тавих боломжийг гаргаж өгчээ. Та хана байхгүй байна гээд төсөөл дөө. Нэг л замбараагүй, эв хавгүй харагдаж байгаа биз. Мөн ажлын ширээний оронд номын тавиур, аквариум эсвэл ханын зураг гээд юу ч байж болно. Том өрөө, гал тогоог нэг дор байлгах дургүй хүмүүс энэ аргыг ашиглаад үзээрэй. Шилэн юмуу, модон, эсвэл даавуугаар хийсэн тусгаарлагчийг хэрэглэвэл илүү тохиромжтой.

 

  1. Гал тогоо,том өрөөг тусгаарлах. Өмнөх аргатай ижил, гэхдээ тааз хүртэл тусгаарлахгүй. Гал тогоо талдаа цонхтой байранд илүү тохиромжтой. Өрөөг илүү саруулхан, мөн эмх цэгцтэй болгож өгнө.

 

  1. Цагаан цайвар өнгө өрөөг илүү саруул харагдуулдаг. Унтлагын хэсэг болон зочны хэсгийг номын тавиураар тусгаарлан өгсөн. Энгийн хэрнээ тохилог орчин бий болж байгаа юм.

 

  1. Сонирхолтой шийдэл. Хэрвээ тааз өндөртэй бол ороо хананд тогтоон байрлуулж болох юм. Энэ өрөө нь ердөө 21кв.м шүү дээ.

 

Дээрхи санал болгосон өрөөний загваруудаас харахад өрөөг цэлгэр, саруул харагдуулахад цагаан цайвар өнгө их нөлөөтэй байна. Мөн чимэглэлүүд нь өрөөний загварт нөлөөлж, ая тухыг мэдрүүлдэг гэдгийг санаарай.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих