viza

БНСУ-д оршин суугаа иргэдийн визийн талаар мэдээллээ

Коронавирусын COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс 2 дугаар сарын 26-ны хуралдаанаар Монгол Улс, БНСУ хооронд зорчигч тээврийн бүх нислэгийг түр цуцалсан хугацааг 3 дугаар сарын 11-ний өдөр дуустал сунгасан.

Энэ хугацаанд БНСУ-д оршин суух визийн хугацаа дуусаж буй аялал жуулчлалын “C-3” виз, транзит “В-2” визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр ЭСЯ-ны Консулын хэлтэст ирнэ үү.

– Гадаад пасспорт

– 2/25-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз /урьдчилсан байдлаар/

– Өргөдөл

Дээрх бичиг баримтад үндэслэн ЭСЯ-ны Консулын хэлтсээс олгох албан бичгийг /ноот/ ИРГЭН Та өөрийн биеэр БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газарт эх хувиар нь аваачиж өгнө. БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газар Таны визийг ямар хугацаагаар сунгахыг шийднэ.

– Сөүл, Генги мужаас бусад хол хөдөө, орон нутагт амьдарч буй иргэд ЭХЛЭЭД ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 утсаар холбогдоно уу.

– Гэрээт ажилчид виз болон бусад асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандаж, (02) 2266-9229, (02) 2278-8030 утсаар холбогдоно уу.

– Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд Пусан дах Консулын газарт хандаж, (051)465-9996, 010-4966-7103 утсаар холбогдоно уу.

Танд харьяалагдах БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын байршлыг дараах холбоосоос авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны бусад бүх газар нэгжээс тодруулна уу. https://www.hikorea.go.kr

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих