Бидний өдөр тутмын худалдан авалтанд тааралдах чухал хэрэгтэй мэдээлэл тул анхааралтай уншиж бусаддаа түгээнэ үү !
Та амьдралдаа ганц удаа ч болов гадил дээр наасан наалтыг анхаарч харж байсан уу? Харж байсан бол ямар мэдээлэл агуулсан наалт болохыг таамаглах ч тэр бүр анзаардаггүй өнгөрдөг биздээ. Тэгвэл гадил жимс худалдан авахад гаднах өнгө үзэмжээс гадна хальсан дээрх наалтан дээрх кодыг анхаарах гурван зүйлийг танд сануулая.
Нэгдүгээрт: Наалт нь дөрвөн оронтой тоо бүхий, 3 эсвэл 4-өөр эхэлсэн байвал хурдан ургуулах аргыг ашигласан гэдгийг илэрхийлнэ, мөн элдэв төрлийн бордоо болон шавьж устгалын бодис ашигласан гэсэн үг.
Хоёрдугаарт: Хэрвээ бүтээгдэхүүний наалт таван оронтой тоо бүхий, 9-өөр эхэлсэн байвал уг бүтээгдэхүүнийг уламжлалт аргаар ургуулсан гэж ойлгоно, өөрөөр хэлбэл хэдэн мянган жилийн турш шалгарсан аргаар тариалж ургуулжээ. Энд ямар нэгэн бордоо, хортон шавьж устгах бодис ашиглаагүй жинхэнэ”органик” бүтээгдэхүүн гэсэн үг.
Гуравдугаарт: Харин код нь 8-ын тоогоор эхэлсэн бөгөөд таван оронтой тоотой бол генийн өөрчлөлттэй хүнс гэж ойлгоно.
Одоо та кодын тайллыг мэдэж авснаас хойш худалдан авалт хийхээсээ өмнө үүнийг сайтар анхаарч харж байгаарай.