Гуталнаас эвгүй үнэр үнэртэх тохиолдол олон байдаг. Ялангуяа хөл ихээр хөлрөх үед хөлс гутланд шингэн үнэр орох магадлалтай байдаг. Гуталнаас үнэр угааж арчаад ч амархан гардаггүй байна. Тэгвэл энэ зөвлөгөө тэр зовлонг таниас салгах болно.
- Таны кейт болон богино түрүүтэй гуталнаас эвгүй үнэр үнэртээд байвал лимоны хальсыг гутлан дотроо хийгээрэй. 2-3 цагийн дараа таны гуталнаас эвгүй үнэр гарахгүй. Мөн сэнгэсэн үнэр үнэртэнэ.
- Өтгөн гарахгүй үед хэрэглэдэг нүүрсэн эмийг гутал дотроо хийж. 5-6 ширхэгийг улавчин доороо тавиад нэг хонуулаарай.
- Шил арчигчийг гутал руугаа 3-4 удаа шүрш. 15 минутын дараа эвгүй үнэр нь дарагдсан байх болно. Шил арчигч спиртийн орцтой байдаг учир бактерийг мөн устгах болно.
- Таны гутал чийг татдаг бол хүүхдийн цацлага хэрэглээрэй. Цацлагаа гутал дотроо цацаад 10-20 цаг байлгах хэрэгтэй. Дараа нь чийгтэй алчуураар цэвэрлээрэй.
- Хуурай даавуунд бага зэргийн хүнсний сода хийгээд гутлан дотроо хонуулаарай. Өглөө үр дүнг нь шалгаарай.
Гутал эвгүй үнэртэй үед сэтгэл санаа нэг л амгалан бус байдаг. Тэр тусмаа гутлаа тайлах үед сэтгэл санаагаар унах нь ч бий.