ЮНЕСКО (Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага)-с жил бүрийн хоёрдугаар сарын 13-ны өдрийг Дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэж, энэ өдрийг тохиолдуулан дэлхийн улс орнуудад радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг болсон билээ.
НҮБ-ын Ерөнхий Ассемблей нь ЮНЕСКО-с анх санаачлан гаргасан Дэлхийн Радиогийн өдрийг тэмдэглэх тухай уриалгыг 2013 оны нэгдүгээр сарын 14-ны 67 дугаар хуралдаанаараа албан ёсоор зөвшөөрч, дээрх шийдвэрийг анх баталж байжээ.
~Дэлхийн улс орнуудад радиогийн өдөр тохиож байна~
“ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөр”-ийн Монголын үндэсний хорооны 2017 оны ажлын төлөвлөгөөнд Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэхээр тусгасан байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монголын үндэсний хорооны бүрэлдэхүүний нэг гишүүний хувьд Монгол Улсад Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэх ажлыг дэмжиж, энэ арга хэмжээг радиогийн үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.