~Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нууц “АВЬЯАС” тодорлоо~
Олимпийн хөтөлбөр дэх сонирхолтой үзүүштэй төрлийн нэг-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээнд Архангай аймгийн Өгийнуурт 7-р сарын 27-29-нд амжилттай болсон.
Тэмцээний элит, өсвөр үе, мини, сонирхогчид, багийн буухиа ангилалд нийтдээ 220 тамирчин оролцсон бөгөөд олны танил эрхмүүд орсон нь уралдааныг улам ч сонирхолтой болгож байлаа.
Триатлоны УАШТ-д оролцсон тамирчдын дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа охиныхоо хамт, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хөвгүүдийнхээ хамт, цанын спортын ОУХМ Г.Ганбаатар болон бусад нэр хүндтэй хүмүүс хэрхэн оролцсон фото сурвалжлагыг хүргэж байна. Байгаль цаг уурын янз бүрийн (бороо, салхи, хурц нартай) нөхцөлд тэмцээн болж, тамирчдын тэсвэр хатуужлыг ихээр сорьжээ.