Христийн шашны зурагт хуудаст Есүс Христийг ихэвчлэн цагаан арьстай, урт үстэй, шаргал үстэй, цэнхэр нүдтэйгээр дүрсэлсэн байдаг. Тэгвэл түүний жинхэнэ төрх ямар байсныг эрдэмтэд олж тогтоожээ.
Эрдэмтдийн төлөөлөгч антропологич Ричард Нийв “Христийн төрх зурагт дүрслэгдсэн шиг цагаан, царайлаг байрын эр биш, түүхэн хүн нь үүнээс тэр өөр царайтай” гэдгийг онцолжээ.
Христийн шашинтны гол судар Библи дээр Есүсийн дүр төрхийн талаар нарийн тодорхой бичигдсэн зүйл байдаггүй. Зөвхөн хүмүүсийг татахаар гоо үзэсгэлэнтэй биш гэсэн товчхон дүрслэл л бий гэнэ.
Израйлийн археологичид Есүс Христийн бодит төрхийг бараан өнгийн буюу кавказ маягийн бор арьстай, хар нүд, өргөн хамартай, үс, сахал нь илүү бүдүүн ширхэгтэй хэмээн дүрсэлжээ. Ингэхдээ түүний мэндэлсэн нутаг орон, тухайн цаг үеийнх нь хүмүүсийн нийтлэг төрх зэргийг үндэслэн бүтээсэн байна. Нүүрний ерөнхий төрхийг эхний байдлаар зураглан бүтээснийхээ дараа компьютер ашиглан рентген туяа, хэт авианы аргуудыг ашиглан гавлын бүтцийг гаргаж, түүхчийн болон антропологичидийн бичсэн дүрслэл дээр тулгуурлан зургийг нь гаргажээ.
Энэ бүх олон сарын хөдөлмөрийн үр дүнд эрдэмтэд, археологичид Есүс Христийг ихэнх зураг дээр байдаг шиг царайлаг, шаргал үс, цэнхэр нүдтэй эр биш харин хөрслөг бор, том хамар, булчинлаг эрүүтэй эр байсан гэдгийг тогтоосон юм.