m-drowsydriver

Жолоо барьж байх үед нойр чинь хүрдэг үү?

Хаврын улиралд хүний нойр бусад улирлаас илүү их хүрдэг. Харин жолоо барьж байх үед нойр хүрэх хамгийн хэцүү асуудал болдог. Хөдөө ч хотод ч ялгаагүй жолоо барьж байхад ядрах, нойр хүрэх үед авах дараах хэдэн төрлийн арга хэмжээг зөвлөж байна.

Нойр хүрвэл яах вэ?
  • Цэвэр агаар оруулах

Нойр хүрч эхэлбэл хамгийн түрүүнд цонхоо онгойлгоорой. Зорчигч талын цонхыг хамтад нь онгойлгох, эсвэл жолоочийн эсрэг талын арын цонхыг онгойлговол агаарын солилцоо түргэн явагдах болно.

  • Дуг хийх

Нойр хүрсэн үед хэт гүрийлгүйгээр аюулгүй газар автомашинаа байрлуулаад 15 минут унтахыг зөвлөж байна. 15 минутад та хангалттай нойроо сэргээж чадна.

Харин 30 минутаас дээш унтвал тархи унталтын горимд ордог учир эсрэгээрээ анхаарах хэрэгтэй.

  • Кофе уух

Нойр сэргээх хамгийн түгээмэл арга бол кофе уух. Кофенд буй кофеин нь сэргээх үйлчилгээтэй байдаг. Гэхдээ кофеин нь үйлчилгээгээ үзүүлэх хүртэл 15-20 минутын хоосон хугацаа байдаг учир түр унтлага хийхээсээ өмнө нь уувал унтсаны дараа илүү амархан сэрэх болно.

Хүний хамгийн их нойр хүрдэг цагийг мэдээд авахад илүүдэхгүй. Шөнө болон өдрийн 3-4 цагт хүний нойр хамгийн их хүрдэг. Мөн бүрхэг өдрүүдэд нартай өдрөөс илүү хүний нойр хүрдэг гэсэн судалгаа ч бас байдаг.

Тиймээс автомашин жолоодох цаг хугацаа болон цаг агаарын байдлыг анхаарч байхыг зөвлөж байна. Хэрэв нойр тань хүрээд байвал дараах зүйлийг зөвлөж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих