Солонгосчуудын ихэд амтархан зооглодог энэхүү хоолыг та кинон дээрээс харж байсан болов уу. Энгийн хэдхэн найрлагатай ч гайхалтай супер амттай энэ хоолондоо Солонгосчууд маш их дуртай. Таньд илүү материал бэлдэх шаардлагагүй кимчи, будаа байхад л хангалттай. Ингээд амтат жортой танилцна уу
Найрлага:
3 аяга будаа
1 аяга жижиглэсэн кимчи
¼ аяга кимчи шүүс
¼ аяга ус
Гүжүжан 2-3 халбага
3 халбага кунжутын тос
1 халбага ургамлын тос
1 ногоон сонгино, жижиглэсэн
Бэлтгэх арга: Хайруулын тавгаа халаагаад ургамлын тос нэмнэ. Кимчигээ хийн 1 минутын турш нэмнэ. Дээр нь будаа, кимчи шүүс, ус, gochujang нэмнэ. Нийтэд нь 7 орчим минутын турш холино. Гүнжүдийн тосыг нэмж халааж уусгана. Дараа нь жижиглэсэн ногоон сонгино, кунжутын үрээр цацна.
Яарсан үед бэлтгээд идэхэд тохирсон, амтлаг кимчитэй будаа бэлэн боллоо. Мөн та гахай, үхрийн махаар нэмж амталж болно