running-dog

Нохой тэжээх нь хувийн дасгалжуулагч авсантай адил

Хүн төрөлхтөний үнэнч анд болсон нохойг шинжлэх ухаан хөгжихийн хэрээр ашиг тусыг нь судлан тайлбарлаж үүлдэр угсааг нь нэмэгдүүлэн гаршуулсаар байна.

Өнөөдөр дэлхий дахинд 400 гаруй үүлдрийн нохойг хүмүүс тэжээн, ашиглаж байгаа бол эрүүл мэндийн талаасаа нохой тэжээх нь ашигтай болохыг судлаачид нотолжээ.

Тодруулбал:  Нохой тэжээдэг айлын эзэгтэй болон жирэмсэн эмэгтэй, нярай хүүхдүүдийн дархлааны систем, нянг эсэргүүцэх чадвар амьтан тэжээдэггүй айлынхаас илүү байжээ. Учир нь нохойнд байдаг байгалийн нян ийнхүү дархлаа болж элдэв нянгаас хамгаалдаг аж.

Тиймээс илүү өвчин тусах нь бага байсныг Канадын Албертагийн Их сургуулийн судлаачид тогтоосон байдаг. Гэхдээ энэ нь орон сууц, хаусанд амьдардаг вакцинжуулалтад хамрагдсан нохой, хүмүүст хамаатай.

Үүгээр зогсохгүй биеийн тамирын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд нохой таны жинхэнэ дасгалжуулагч болж жингээ хэвийн барихад тань  тус болдог байна.

Нохой өдөрт дунджаар 10-15 км газар гүйх шаардлагатай байдаг. Тиймээс ч нохойгоо салхилуулж байгаа хүн өдөрт мөн л адил 10-15 км газрыг гүйх буюу алхаж өнгөрөөдөг.

Японд насанд хүрсэн 200 хүний дунд хийсэн судалгаагаар судалгаанд оролцсон хүмүүсийн 54 хувь буюу тэжээвэр нохой эзэмшигчид, өдөрт хийх ёстой хөдөлгөөний хэмжээг биелүүлж байжээ. Энэ нь тэдний нохойгоо өглөө орой салхилуулж, дагуулж алхаж байсантай холбоотой юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих