НӨАТ-ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирол өчигдөр /2020-01-19/ нэгдүгээр сарын 19-нд “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохирлоор 2019 оны 12 дугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, 2020 оны нэгдүгээр сарын 18-ний 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 29.340.384 баримт хамрагдсанаас:
- 10 сая төгрөгийн 6,
- 5 сая төгрөгийн 25,
- 1 сая төгрөгийн 232,
- 100 мянган төгрөгийн 2667,
- 30 мянган төгрөгийн 26378 баримт тохиролд таарч, нийт 29.308 иргэн азтан боллоо.
- Энэ удаа 60 сая төгрөг хожих супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 40218344 байв.
Ташрамд дурдахад энэ 2020 онд НӨАТ-ын буцаан олголтыг жилд дөрвөн удаа буюу улирал бүрт олгохоор хуулинд тусгаад байгаа. Өнгөрөгч 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаах олгох талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна.