Олон тоглоомтой хүүхэд анхаарлаа төвлөрүүлж чаддагүй болохыг Америкийн Толедо их сургуулийн эрдэмтэд нотолжээ. Судалгааны явцад 4-16 ширхэг тогомоомтой өрөөнд хүүхдүүдийг орулахад анхаарал нь төвлөрч чадахгүй байжээ.
Хэсэгхэн зуур тоглосны дараа тоглоомоо сольж байсан гэнэ. Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд анхаарал сарних хам шинж тэмдэг илрэх болсон төдийгүй анхаарлаа төвлөрүүлж чадахгүйгээс болж хурц ааштай болдог байна.
Харин ганц хоёрхон тоглоомтой дэлгүүрт хүүхдүүхдүүд анхаарал нь төвлөрч, бусад хүүхдүүдтэй илүү харьцаж байсан аж. Хүүхдээ цөөхөн тоглоомоор тоглуулах нь төсөөлөн бодох чадварыг нь хөгжүүлдэг чухал ач холбогдолтой болохыг эцэг эх багш нар мэдэхэд илүүдэхгүй болов уу.