zamiin-nohoos

Орхон аймагт авто замын нөхөөсийн ажил хийгдэж байна

Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хот доторх авто замын нөхөөсний ажилтай танилцлаа. Ойрын үед үргэлжилсэн бороо орсонтой холбоотойгоор нөхөөсний ажил саатаад байсан. Мөн борооноос шалтгаалж авто замын эвдрэл ч багагүй нэмэгдээд байгаа юм.

Энэ жил хотын хэмжээнд нийтдээ 2114 м.кв талбайд авто замын нөхөөсний ажил хийгдэнэ. Уг ажлын гүйцэтгэгчээр “Орхон АЗЗА” ТӨХК ажиллаж буй. Сүүлийн өдрүүдэд цаг агаар таатай байсныг ашиглаж авто замын нөхөөсний ажлын бэлтгэл буюу зүсэлтийн ажил хийгдсэн байна. Өнөөдөр, маргаашдаа бороо орохгүй бол нөхөлтийн ажлыг эхлүүлж, богино хугацаанд дуусгах боломжтойг “Орхон АЗЗА” ТӨХК-ын удирдлагууд онцоллоо.

Тус аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал гүйцэтгэгч компанид ажлаа богино хугацаанд дуусгахаас гадна чанартай, эдэлгээ даах нөхөөс хийх хэрэгтэйг санууллаа гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих