Уг нь бөө мөргөлд бусад шашинд байдаг шиг мөргөл үйлдэх сүм дуган, унших судар гэж байдаггүй билээ.
“Тэнгэриин Ордон” хэмээх энэхүү дуганыг хандиваар бүтээсэн бөгөөд нийт 20 сая рублийн хөрөнгө цуглажээ. Барилгын ажил 2013 онд эхлэж, хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгарч байсан ч бөө удган, сүсэгтэн олны хандиваар ажил үргэлжилсээр байсан.
Буриадын Засгийн газраас тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж өгсөн бол Татарстаны Ерөнхийлөгч хувиасаа мөнгө хандивласан байна.
Буриадын бөө мөргөлийн “Тэнгэри” төвийн тэргүүн Баир Цырендоржиев “Чингис хааны үед бөө мөргөлийн сүм дуган байсан байдаг. Одоо Өмнөд Солонгост ч байгаа. Бид энд засал эмчилгээ хийдэг алдартай бөө нарыг Монгол, Хятадаас цуглуулах төлөвлөгөөтэй байна” гэж мэдээлжээ.