eyreg-handlaga-eyreg-oyutan

Оюутан, залуучуудад эрүүл зан үйл, дадлыг төлөвшүүлэх аян эхэллээ

Оюутан, залуучуудад эрүүл зан үйл, дадлыг төлөвшүүлэх, хорт зуршлын хор хөнөөлийг таниулах, бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн талаар тодорхой ойлголт өгөх зорилгоор их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан залууст зориулсан эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг зохион байгуулж байна.

Аяны хүрээнд “Сити” их сургууль, Хүрээ дээд сургуулийн 1 дүгээр дамжааны 100 гаруй оюутнуудад сургалт зохион байгууллаа. Монгол Улсын хөгжлийн ирээдүй болсон оюутан, залуусыг эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийн дархлаатай болгох, халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга замуудыг танилцуулах, сайн дурын үзлэг, шинжилгээнд хамрагдах, эрт оношлуулж, эмчлүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах нь чухал байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих