nude-restoran

Парис хотын “нүцгэн ресторан” хаалгаа барихаар болжээ

Парис хот дахь анхны нудист буюу нүцгэн ресторан жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулсны эцэст хаалгаа хаахаар болжээ.

nudist

Парис хотын төвд байрлах O’Nature нь ресторан нь тус улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн анхны “nudist” зоогийн газар билээ.

CNN агентлагийн мэдээлснээр, Францын нийслэлийн 12-р дүүрэгт байрлах “ONaturel”  ресторан санхүүгийн шалтгааны улмаас энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр үүдээ барина гэнэ. Рестораны эзэд нь үлдсэн хугацаанд амжиж Францын уламжлалт хоолоор дайлуулан, сүүлийн “нүцгэн зоог” барихыг уриалжээ.

diners in the nude.

Оноос өмнөхөн сарын дотор гэхэд тус ресторанаар 460 орчим хүн үйлчлүүлжээ.

2017 оны арваннэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус рестораны үйлчлүүлэгчид хоолны амтыг магтан, байгалиас төрсөн биеэр хоол идэх онцгой мэдрэмж авсан тухай ам дамжин шагширдаг байна.

Рестораны үйлчлүүлэгчид хувцасны өрөөнд хувцсаа тайлж, хувийн нууцыг хамгаалах үүднээс гар утсаа хүртэл үлдээн, зоогийн танхим ордог гэнэ.

restorant-nude

Ресторанд зөвхөн оройн зоог барих бөгөөд зочидын урьдчилсан захиалгагаар суудлынхаа захиалгыг өгдөг гэнэ  

“Хүмүүст энгийн, өөрийнхөөрөө байх боломж олгох нь бидний зорилго юм” гэж рестораны эзэн Стефан “O”Naturel” нээгдсэнтэй холбогдуулан Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолж байжээ.

Хүмүүст байгалиас төрсөн биеэрээ байх орчин бүрдүүлсэн газар зөвхөн энэ ресторанаар хязгаарлахгүй. 2017 оны наймдугаар сард Парис хотын “Венсений ой” цэцэрлэгт хүрээлэнд нудистын бүсийг байгуулсан бөгөөд гурван сарын дараа хаалгаа барьсан ч, 2018 оны хавар дахин нээгдсэн билээ.

nudest

Энэхүү ресторан ихэр бизнесмэнүүд болох Майк, Стефан Шийт нарын санаа ажээ.

Өнгөрсөн оны тавдугаар сарын 5-ны өдөр тус хотын “Токио Ордон” галерей нудистуудад зориулж хаалгаа нээсэн бол мөн оны зургадугаар сард Парисын нудистуудын холбоо өргөн хэмжээний  зугаалга зохион байгуулж байжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих