Их Британийн “NatWest” банк хурууны хээ уншигчтай төлбөрийн картыг туршина гэж мэдэгджээ.
Ирэх 4 дүгээр сарын дундуур эхлэх туршилтад 200 хүн оролцох бөгөөд NFC системд суурилсан хурууны хээ уншигчтай уг карт нь нууц дугаар болон гарын үсэг шаардахгүйгээр төлбөр хийх боломжийг олгох аж.
Өөрөөр хэлбэл ямар нэгэн харилцаа холбоо шаардахгүйгээр төлбөр төлөх боломжтой юм байна.
Одоогоор Их Британийн худалдан авагчид 30 фунт стерлингээс дээш худалдан авалтад «Chip and PIN» буюу заавал карт уншигчид картаа уншуулж, нууц дугаараа оруулдаг байна.
Харин туршилтад оролцогчдод 30 фунт стерлингийн хязгаарлалт тогтоохгүй аж.
Хэрэглэгчийн хурууны хээний мэдээлэл картны чипэнд шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагддаг учир хээг амжилттай таньж, үйлдлийг гүйцэтгэх мэдээллийг карт уншигчид дамжуулдаг байна.
Ингэснээр гэмт этгээдүүд нууц дугаарыг нь сэм харах зэрэг хялбар байдлаар карт эзэмшигчийн хувийн мэдээллийг хулгайлах боломжгүй юм.