Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 5. Энэ сарын 9, 10-нд билгийн тооллоор дараалан хоёр өдөр шинийн 5 тохиож байгаа юм.
Харин энэ сарын 11 буюу өнөөдөр шинийн 6, маргааш буюу энэ сарын 12-нд шинийн 7 тохиож байна. Билгийн тооллын сар шинийн 7-ныг хар өдөр хэмээж, айлд зочлох, золгохыг цээрлэдэг.
Тиймээс хоёрдугаар сарын 12 буюу мягмар гарагт айлд очиж золгохыг цээрлэх нь зүйтэй.